Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-11

Урьдчилсан мэдээ > Сар
Шинэчлэгдсэн: 2020-12-30 13:45:22

Хэвлэх

2021 оны 1-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2021 ОНЫ 1 ДҮГЭЭР  САРЫН

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 

ТАНЫ АНХААРАЛД

 

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь            1981 – 2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30 – 70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0° – аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" – ээс тодруулах боломжтой.

 

1 ДҮГЭЭР САРД АГААРЫН ХАМГИЙН БАГА ТЕМПЕРАТУР -30°СААС БАГА БАЙХ ХОНОГИЙН ТОО

 

1 дүгээр сард агаарын хамгийн бага температур 1980 – 2020 оны дунджаар Увс нуур, Дархадын хотгороор 25–29 хоног, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул голын хөндийгөөр 20–24 хоног, говь талын нутгаар 1–8 хоног, бусад нутгаар 9–19 хоногт нь агаарын хамгийн бага температур -30°С–аас бага байдаг байна (Зураг 1).

Зураг 1. Агаарын хамгийн бага температур -30°Саас

бага байх хоногийн тоо (1980-2020 оны дунджаар)

Дэлгэрэнгүй>>

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/01/19

14 цаг

-11 12
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/19

-7 19
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store